Гадаад харилцаа
Тус хийд нь 1990 оноос хойш Дэлхийн Буддын холбоо, Дэлхийн Буддист Залуучуудын холбоо, Дэлхийн Санга нарын зөвлөл, Олон Улсын Буддистуудын Чуулган, Азийн Буддистууд Энх Тайны төлөө бага хурал зэрэг олон улсын байгуллагуудын гишүүнээр ажиллаж байгаа билээ.
Эртнээс Монголчууд буддын шашныг төрийн албан ёсны үзэл баримтлалаа болгон хэрэглэх болсон нь Дорно дахины тэр үеийн соёлт орнуудтай шашин соёлын холбоо харилцааг бэхжүүлж иржээ.
Зүүн Хүрээ Дашчойлин хийд ньгадаад харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч хүмүүнлэгийн болон олон улсын хүрээнд бурханы шашинтнуудаас явуулж ирсэн хоёр талын болон олон талын хамтын ажиллагаанд байнга идэвхтэй оролцож орсэн. Энэ нь дотоодын шашин номын үйл ажиллагааг олон талтай болгон идэвхжүүлэх болон бусад оронд Монголын бурханы шашныг таниулан сурталчилахад чухал ач холбогдолтой юм.
Тус хийд нь Дэлхийн Буддын холбоо, Дэлхийн Буддист Залуучуудын холбоо, Дэлхийн Сангха нарын зөвлөл, Дэлхийн Залуу Сангха нарын зөвлөл, Олон улсын Буддист Их сургуулийн нийгэмлэг зэрэг нэр хүнд бүхий олон улсын байгууллагуудын үндэсний төв болон Япон, БНСУ, Америк, Англи зэрэг орнуудын буддын сүм хийдүүдтэй хамтран ажилдаг билээ.
Хамтран ажилладаг Олон улсын байгууллагуудын тухай:
Дэлхийн Буддын холбоо: Анх Шриланкагийн нэрт Пали судлаач эрдэмтэн др. Малаласекерагийн санаачлагаар Коломбо хотноо 1950 онд байгуулагдсан юм. Энэ нь Буддын тооллын 2493 он болно. ДБХ-ны Удирдах төв 1950-1958 онд Коломбод (ШриЛанка), 1958-1961 онд Рангунд (Бирми, эдүгээгийн Мьянмар), 1962 оноос Бангкокт (Тайланд) тус тус төвлөрч ирэв.
ДБХ нь дэлхийн нийт буддистууд, тухайлбал Ази, Европ, Хойд Америкийн бурханы шашины төлөөлөгчидийг эгнээндээ багтаасан, бурханы шашны бүх урсгал, чиглэлийг хамарсан байгууллагаюм.
Дэлхийн Буддын холбооны зорилго нь: Гишүүн байгууллагаараа Бурхан багшийн сургаалыг нарийн чанд сахиулан дагаж мөрдүүлэх, Бурханы шашины эв нэгдэл, нягтрал, ах дүүсэг ёсыг бэхжүүлэх,Бурхан багшийн номлол зарлигийн бадруулан дэлгэрүүлэх,Хүн төрөлхтөний тусын тулд зориулагдсан нийгэм, соёл, боловсрол зэрэг бүхий л үйл хэргийг зохион байгуулж гүйцэтгэх, Хүн төрөлхтөнийг энх амгалан, эв найртай байлгахын төлөө, хамаг амьтныг амар жаргалтай байлгахын төлөө чармайн зүтгэж, энэ үйлсийг эрхэмлэн буй бусад байгуулагатай хамтран ажиллахад чиглэж байдаг юм.
ДБХ өөрийн үндэсний төвүүд болон комиссуудаараа дамжуулан эдгээр зорилтыг хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагаа явуулж байдаг болно. Монголын бурханы шашинтнууд ДБХ-нд 1962 онд гишүүнээр элссэн ба 1976 оноос тус байгууллагын Дэд ерөнхийлөгчийн сонгуультайгаар профессор Ч.Жүгдэр, улмаар Д.Ичинхорлоо, 1998 оноос тус хийдийн тэргүүн Хамба лам Др Ч.ДамбажавДэд ерөнхийлөгчөөр сонгогдонажиллаж байгаа юм.
Дэлхийн Буддын Их Сургууль: ДБХ-ны дэргэд Дэлхийн Буддын их сургуулийг (ДБИС) 2001 оноос байгуулан ажиллуулж эхлээд байгаа нь Бурхан багшийн сургаалыг сурч эзэмшиж, судлах, номлож дэлгэрүүлэх, энэ талаар бурханы шашинтнуудын хамтын ажиллагааг өрнүүлэх нэн чухал үйлс болж байна. Эдүгээ тус Их сургуулийн Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд тус хийдийн тэргүүн Хамба лам Др Ч.Дамбажав орж ажиллаж байгаа бөгөөд цаашид ДБИС-тэй холбоо харилцаагаа улам бэхжүүлэх аль аль талдаа ашигтай, үр дүнтэй болох юм.
Дэлхийн залуу Буддистуудын Холбоо: 1972 онд Дэлхийн Буддын Холбооны 10 дугаар Ерөнхий чуулганаар Дэлхийн Буддист Залуучуудын Холбоог анх байгуулжээ. Эдүгээ тус холбооны төв нь Тайланд улсад байрладаг бөгөөд дэлхийн хорь орчим орны дөч гаруй залуу буддист холбоодыг эгнээндээ элсүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Дэлхийн Буддист Залуучуудын Холбооны зорилго:
Залуучуудад бурханы сургаалыг ойлгох, хэрэгжүүлэхэд ньтус нэмэр болох,
Дэлхийн залуу биддистуудтай эв найрамдалтай, эв санаагаараа нэгдэн ажиллах,
Нийгэм, эдийн засаг, боловсрол, шашин соёл урлагын талаас хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх,Даян дэлхийн энх амгалангийн төлөө бусад байгуулагуудтай хамтран ажиллах эдгээр юм.Мөн түүнчлэн үндэсний төвүүдийн дунд харилцан өөрсдийн соёл урлаг, мэдлэг мэдээлэлээ харилцан солилцох үйл ажиллагааг тогтмол явуулдаг болно.
Тус хийд нь ДБЗХ-нд 1998 онд элсэн орсон бөгөөд тухайн үед дэд хамба лам байсан Ч.Цэдэндамба ДЗБХ-ны дэд ерөнхийлөгчөөр, 2008-2012 онд тус хийдийнбага гэсгүй Б.Наранбат ДБЗХ-ны боловсрол хариуцсан дэд ерөнхийлөгчөөр, 2012 оноос тус хийдийн тамгын лам Ц.Алтанхүү соёл хариуцсан дэд ерөнхийлөгчийн сонгуультай ажиллаж байна.
Гадаад орнууд, ялангуяа Солонгосын бурханы шашинтнуудтай холбоо тогтоон, харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр Дашчойлин хийд нэлээд ажил өрнүүлж ирлээ. Тухайлан хоёр талын хамтын ажиллагааны тухай дурдахад, тус хийд "ЧӨ0 ордер"-ийн Буддистуудтай нэлээд зузаан холбоо тогтоож, эл чиглэлийн том ламтан Хвал Ан Хан (Монголчууд Хваран хамба гэж нэрлэдэг болжээ) хамба, түүний сүм хийдтэй нэлээд жил хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна. Их ламтан Хвал Ан Хан бол дэлхийн олон оронд бурханы шашиныг сэргээн хөгжүүлэхг Бурхан багшийн ариун сургаалыг дэлгэрүүлж сурталчилах, тухайн орны эмзэг бүлгийн хүмүүст туслах талаар их зүйл хийж байгаа энэрэнгүй үзэлтэн юм. Бидний хамтын ажиллагааны хүрээнд сүүүлийн жилүүдэд Монгол оронд Солонгосын бурханы шашины сүм байгуулан хүүхэд залуучуудад Бурханы сургаалыг тайлбарлан таниулах, манай талаас залуу лам нарыг Солонгост өөрийн зардлаар аван магистр, докторын сургалтад сургах ажилыг хийж байна. Бидний хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу ийм сургалтыг цаашид
ч явуулах ба хоёр орны сүсэгтэн олонд Монгол, Солонгосын Буддизмыг таниулах, хамтарсан мөргөл хийх, хурал семинар зохион байгуулах, ном хэвлэх зэргээр ажиллаж байна. Их ламтаны сүүлийн үед бүтээсэн нэг ажил нь Зайсанд буй цогцолборт бүтээсэн Бурхан багшийн сүрлэг сайхан сэрэг дүр юм. Олон улсын хэмжээний бурханы шашинтнуудын оролцдог байгууллагын тухайд бол Японы бурханы шашинтан энгийн сүсэгтэнхүмүүсийн хоёр том байгуулага болох Ришо Косейкайгийн (түүний анхны ерөнхийлөгч Н.Ниваногийн) үндэслэсэн Дэлхийн шашин, энх тайвны бага хурал (World Conference on Religion and Peace) ДШЭТБХ нь дэлхийн бүх тив, олон олон орны янз бүрийн шашинтанийг эгнээндээ нэгтгэж, гагин хоорондын эв нэгдлийг тогтоож бататгах, энх тайван, хүн зоны сайн сайхны төлөө хамтын чармайлтыг илэрхийлэн нэгтгэжхзорилго бүхий байгуулага юм.Төвд Монголын Шашин Соёлын Төв: ТМСТ нь Индиана мужийн Блүүмингтон хотын зүүн урд хэсэгт байдаг. Тус байгууллагын зорилго нь: Буддизмыг Баруунны ертөнцөд танилцуулан түгээхдээ Төвдийн Амдо муж дахь алдарт Гүмбум хийдийн үлгэрийг баримтлах, Зүүн Төвд дэх төвд иргэдэд Соёлын Солилцооны Хөтөлбөрөөр үйлчлэн туслах, Халимаг, Буриад, Тува дахь монголчуудыг Буддын уламжлал, соёлоо хадгалахад нь туслах, Төвд, Монголын Бурханы шашны соёлыг АНУ-д түгээн дэлгэрүүлж, хадгалан хөгжүүлнэ. Мөн Индиана мужийн Блүүмингтон хот орчимд Бурханы сургааль айлдаж, шашин хоорондын эвлэрэл, нэгдлийг дэмжин ажиллана. 2005 онд Дэрхийн Гэгээнтэн 14-р Далай лам бээр Хөх нуурын дээд Монгол “2-р Ялгуусан Богд Зонхавын аавын 21-р дүр “Ажаа Ренбүчиг энэхүү байгуулагыг дараачийн шатанд удирдах шинэ захирлаар томилсон билээ. Тус төвийн тэргүүн Ажаа Ренбүчийн санаачилсан Монгол оронд “Хүүхдийн Хавдар Өвчин судлалын эмнэлэг” байгуулах ажилд тус хийд нь тодорхой хэмжээгээр тусалжбайгаа билээ.
Төвдийн сан: Төвдийн сан нь 1985 онд Англи улсын Лондон хотод байгуулсан билээ. 1993 оноос Монголын бурханы шашин дахин сэргэхэд туслах зорилготой “Buddhism in Mongolia” хөтөлбөрийг зохион байгуулж эхлүүлсэн.Зүүн Хүрээ Дашчойлин хийд нь тус сангийн дэмжлэгээр залуу лам нарыг БНЭУ-д буй Гоман дацан болон МУИС-д магистарт суралцууснаас гадна Зүүн Хүрээ коллежийн номын санг бий болгож лам нарыг суралцах орчинг бүрдүүлэхэд хамтран ажилласан.
Нэгдсэн Үндэсний Байгуулага Хүүхдийн Төлөө сан: Дашчойлин хийд нь 2003 оноос эхлэн НҮБХТС-тай хамтран “Буддист Манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь:
· Бэлгийн эрүүл мэнд болон ХДХВ/ДОХ, БЗДХ-ын талаар үндсэн мэдэгдэхүүн, урьдчилан сэргийлэх арга барилыг лам хуврагуудад олгох,
· Лам хувраг үе тэнгийн сургагч нарыг бэлтгэж, ХДХВ/ДОХ-ын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн оролцуулах,
· ХДХВ/ДОХ-ын талаарх үндсэн мэдлэгтэй болж, халдварлах замууд эрсдэлтэй алхмаас зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга барил эзэмших,
· Үе тэнгийн сургагч нарт зөвлөгөө өгөх арга барилд суралцсанаар бусдад үнэн зөв мэдээлэл дэлгэрүүлнэ
Гэсэн зорилгоор лам нарын нийгмийн идэвхи санаачлагыг өргөжүүлэх болон залуучуудыг БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, өвчтнийг асран халамжлах зэрэг хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулдаг болно.
Зүүн Хойд Азийн Залуу Байгаль Орчны Сүлжээ: Дашчойлин хийд нь 2007оноос эхлэн ЗХАЗБОС-тэй хамтран уламжлалт аргаар байгаль орчноо хамгаалах талаар төсөлхэрэгжүүлж сургалт явуулж, гарын авлага, товхимол гарган ажиллаж байна.
Эдүгээ 20гаруй жилболж буй тус хийдийн дотоод гадаадын олон улсын хүмүүнлэгийн, боловсролын болон шашны байгууллагуудтай хамтран ажиллаж буй үйл ажиллагаа тус хийдийн Тэргүүн Хамба лам, Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор Ч.Дамбажавын буян номын үр билээ.
Ачит номын багш
Авралт гурван чухагийн
Адистид жинлаваар
Өлзий хутгийн номын орон
Өнөд оршин дэлгэрэх болтугай