Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Хуучин Их хүрээ 30 аймгийн дуганууд

Image

Хуучин Их хүрээ 30 аймгийн дуганууд

        Анхдугаар Богд Живзүндамбын гэгээнтэнийг таван сүүдэртээ байхад долоон хошуу халхчууд Ширээт цагаан нуурт шашины тэргүүнээ өргөмжлөн залж, шар бөсийн хот өргөөг барьж өргөсөн бөгөөд аажимдаа өргөжин Богдын хүрээ хэмээн нэрлэгдэх болжээ.

      Анхдугаар Богд Өндөр гэгээн 1651 онд өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчлөн төвдийн Жамъянцорж Брайбун хийдэд байгуулсан адилаар Андуу нарын, Жасын, Сангай, Зоогоо, Хүүхэн ноёны, Дархан эмчийн, Өрлүүдийн долоон аймгыг анхлан үүсгэн гаргаад, хоёр жилийн хойно буюу 1654 онд Хэнтий уулын өвөрт  Ривогэжайганданшаддублин хэмээх Их хүрээг байгуулжээ.

       Энэхүү хийд хүрээ нь тоосго, модоор 27 жилийн турш баригдсан боловч 1680 онд Халх-Ойрдын үймээний хөлд үрэгдсэн тул 1706 онд дахин сэргээн босгосон байна. Улмаар Их хүрээний аймгууд дараалан байгуулагдаж 1772 онд номын хүрээг Хүй мандалд буурь сэлгэн буухад 13 аймаг байсанаа 1795 онд 27 болтлоо өсчээ. Хожим XIX зууны эцэс, XX зууны эхээр дахин гурван аймаг байгуулагдсанаар их хүрээ нийт гучин аймагтай болсон билээ.