Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Богд Зонхабагийн их дүйцэн буюу Зулын 25-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Image

Богд Зонхабагийн их дүйцэн буюу Зулын 25-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд 2019 оны 12-р сарын 21-ний өдөр Богд Зонхабагийн их дүйцэн буюу Зулын 25-ны өдрийг сүсэгтэн олны хамт тэмдэглэлээ. Энэ жил Богд Зонхабагийн нирваан дүн үзүүлсэний 600 жилийн ой тохиож байгаа учир өргөнөөр тэмдэглэж байна. Мөн энэ өдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдээс бүхэл өдрийг сүсэгтэн олондоо зориулан нийтээрээ маань хөгжөөх, мэгзэм унших, Бурханы багшийн сургаалыг тайлбарлах, Богд Зонхабагийн түүх намтараас танилцуулсан лекц яриа хийх зэрэг арга хэмжээг зохион байгуулж орой нь лам хуврага, сүсэгтэн олон хамтаараа зул өргөх ёслол хийсэн билээ.   

Зул өргөсөн буяны үрээр хамаг амьтан мунхагийн харанхуйгаас гэтлэх болтугай.