Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Ном захиалах Dashichoiling апплекэйшин

Image

Ном захиалах Dashichoiling апплекэйшин

“Dashichoiling” ном захиалгын апплекэйшин нь Зүүн Хүрээ Дашчойлин хийдээс болон зайнаас онлайн ашиглан ном захиалах үйлчилгээг энгийн, хялбар, шуурхай болгож байгаагаас гадна хурал номын тухай мэдээ, мэдээлэлийг цаг тухайд нь хүргэнэ.

1.    Ном захиалах:

·       Зүүн Хүрээ Дашчойлин хийдээс болон зайнаас / ажил, гэрээсээ, орон нутаг болон гадаадаас / онлайнаар ном захиална. Зүүн Хүрээ Дашчойлин хийд дээрээс бол Zuun Khuree гэсэн Wi-Fi сүлжээнд үнэ төлбөргүй нэвтэрч номоо захиална уу. Хэрэв зайнаас / ажил, гэрээсээ, орон нутаг болон гадаадаас / онлайнаар ном захиалах бол “Dashichoiling” апплекэйшинаас ном захиалгын программ руу нэвтрэх эрхийн купоныг худалдан авч номоо захиалах боломжтой болно..

·        Аль ч банкны картыг ашиглан төлбөрийг хийж болно. Дотоодоос ном захиалж байгаа бол та өөрийн ашиглаж байгаа банкны картаар төлбөр хийх E-PIN кодыг харилцдаг банктайгаа холбогдож авсан байх ёстойг анхаарна уу.

 

2.    Хурлын мэдээ, мэдээлэлийг авах:

·  Өдөр, сар, улирал, жилийн хурал номын мэдээг ном захиалгын апплекэйшинаас авах боломжтой.

·   Зүүн Хүрээ Дашчойлин хийдээс зохион байгуулж байгаа соён гэгээрүүлэх, хүмүүнлэг, байгаль хамгаалалын болон бусад үйл ажиллаагааны тухай мэдээлэлтэй танилцах боломжтой.

 

3.     Давуу талууд:

·   Дугаарт зогсож дараалал хүлээхгүй, цагаа хэмнэх; / Ялангуяа дүйцэн өдрүүдэд хялбар, шуурхай номоо захиалах боломжтой /

·        Номонд сууж байхдаа номоо захиалах;

·      Бурхан шүтээнд аврал одуулж залибарал мөргөл хийх, дуган болон суврагыг тойрон эргэл мөргөл хийхэд цагаа илүү зарцуулах боломжийг бий болгоно;


 Зайнаас ном захиалахад доорхи зааврын дагуу номоо захиална.


1. Захиалгын програмд нэвтрэх эрхийн купон худалдаж авна.


 

 

 

2. Айлтгал номоо захиалана.