Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВАНЫ ТӨЛӨӨ БАГА ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

Image

АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВАНЫ ТӨЛӨӨ БАГА ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

АБЭТБХ-ын гүйцэтгэх зөвлөлийн хурал Веьтнам улсын Нин Бин мужид 2019 оны 12-р сарын 12-16-ны хооронд амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд Энэтхэг, Шриланк, Непал, Камбож, Лоас, Бангладиш, Солонгос, Веьтнам, Монгол улсын үндэсний төвүүдийн төлөөлөгчид, лам хуврагууд оролцлоо. Зүүн Хүрээ Дашчойлин хийд нь АБЭТБХ-ын Монгол улс дахь хоёр төвийн нэг нь бөгөөд тус хийдээс тамгын лам, АБЭТБХ-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Алтанхүү уг оролцсон. Уг хурлаар АБЭТБХ нь цаашид энх тайван хүмүүнлэг, байгаль орчин, буддын шашин соёлын дурсгалыг хадгалах, хамгаалах, хөгжүүлэхэд чухалчин анхаарч ажиллахаас гадна шашин хоорондын ойлголцол, хамтын ажиллагаанд идэвхитэй ажиллах зэрэг олон зорилтуудыг гаргаж байна. АБЭТБХ-ын дараагийн ерөнхий чуулган 2021 онд БНЭУ-д зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.