Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн ахмад зиндааны лам нар Хүрээ Майдарын дуганы ганжирыг бүтээлгэж хандивлалаа.

Image

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн ахмад зиндааны лам нар Хүрээ Майдарын дуганы ганжирыг бүтээлгэж хандивлалаа.

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн ахмад зиндааны лам нар өөрсдийн хандиваар Хүрээ Майдарын дуганы ганжирыг бүтээлгэн 2019 оны 10-р сарын 16-ны өдөр хийддээ өргөлөө. Энэхүү билэг дэмбэрэл буянтай сайхан ажлыг Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн даамал лам Н.Батсайхан санаачилж ахмад зиндааны бүх хүмүүс нэгэн сэтгэлээр дэмжиж хамтарсаны үрээр уг ганжир амжилттай сайхан бүтлээ. Тус ганжирыг бүтээхэд оролцсон бүхэн хураасан буяныхаа үрээр амар амгалан, сайн сайхан байх болтугай.