Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Соёмбо үсэгт зориулсан Гэрэлт хөшөө-тааллын шүтээнийг босголоо.

Image

Соёмбо үсэгт зориулсан Гэрэлт хөшөө-тааллын шүтээнийг босголоо.

Соёмбо үсэг зохиосны 333 жилийн ойд зориулсан Гэрэлт хөшөө-тааллын шүтээнийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Төвхөн хийдэд 2019 оны 10-р сарын 06-ны өдөр босголоо. Гэрэлт хөшөөг бүтээх санаачлагыг Зүүн Хүрээ Дашчойлин хийд болон Монгол Улсын ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар гаргаж Зүүн Хүрээ коллежийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам М.Эрдэмбилэг нар Эвам хослон барилдахуй тааллын шүтээнийг суурь болгон эх загварыг гарсан юм. Буяны садан өглөгийн эзэн Б.Амарсанаа, Ч.Өнөрбаяр, Х.Ариунзаяа, Х.Батхишиг нарын тусламж дэмжлэгээр "Маргад Тражу" ХХК-ны хамт олон уг Гэрэлт хөшөө-тааллын шүтээнийг бүтээсэн болно.