Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

НҮБ-ын Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэж залибарал үйлдэн хонх цохилоо

Image

НҮБ-ын Олон улсын Энх тайвны өдрийг тэмдэглэж залибарал үйлдэн хонх цохилоо

НҮБ-ын Олон улсын энх тайвны өдрийг НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон Улаанбаатарт байгаа шашны байгууллагууд хамтарч 2019 оны 09-р сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайн урьд хэсэгт байх энх тайваны хонхны дэргэд 19 дэх жилдээ тэмдэглэлээ. Энэ жил "Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энх тайванчаар нэгдэе" гэсэн сэдвийн дор тэмдэглэж байна. Уг арга хэмжээнд Монгол улс дах НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра оролцож НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррэсын дэлхий нийтэд хандсан Энх тайвны илгээлтийн уншисан болно. Мөн уламжлал ёсоор олон шашны төлөөлөлүүд залибарал үйлдэж, зул бадраан, энх тайвны хонхыг цохилоо.