Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Хүрээ Майдарын дуганы ганжирын шүншиг бэлтгэх ажил эхэллээ.

Image

Хүрээ Майдарын дуганы ганжирын шүншиг бэлтгэх ажил эхэллээ.

Хүрээ Майдар дуганы оройд залах ганжирын шүншиг бэлтгэх ажил 2019 оны 10-р сарын 11-ний өдрөөс эхэллээ. Уг ажлыг Зүүн Хүрээ коллежийн захирал Ц.Мөнх-Эрдэнэ, багш И.Ядамсүрэн нар нийт оюутан сурагчдын хамт номын ёсоор хийж гүйцэтгэж байна. Хүрээ Майдар дуганы оройд залах ганжирын шүншигт орох сорогшин буюу амин модыг Богд хан уулын Жаргалантын амнаас залж Хүрээ Майдар бурханд залсан амин модны оройн хэсгийн модоор хийж байгаа билээ. Мөн ариун дагшин газар орноос залсан нандин эд зүйлсийг шүншиг өргөх номд заасны дагуу ёсчилон өргөхөөр бэлтгэж байна.