Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Соёмбо үсгийн 333 жилийн ойг тэмдэглэлээ.

Image

Соёмбо үсгийн 333 жилийн ойг тэмдэглэлээ.

Зүүн Хүрээ Дашчойлин хийд, Буддын соёл судлалын хүрээлэн, "Зүүн Хүрээ" коллеж хамтран Соёмбо үсгийн 333 жилийн ойг 2019 оны 10-р сарын 04-нөөс 10-ны хооронд тэмдэглэж байна. Энэхүү ойг тэмдэглэх ажлын хүрээнд "ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ҮСГИЙН УРЛАЛ" эрдэм шинжилгээний хурал, "СОЁМБО-333" хамтарсан үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгууллаа. Мөн Соёмбо үсэгт зориулсан гэрэлт хөшөө тааллын шүтээнийг 2019 оны 10-р сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Төвхөн хийдэд босголоо. Соёмбо үсгийн 333 жилийн ойг тэмдэглэхэд дэмжиж туслан хамтарч ажилласан судлаач эрдэмтэд, хувь хүмүүс, МУИС, Философи Шашин судлалын тэнхим, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Философийн Холбооны хамт олонд талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.