Зүүн Хүрээ Дашчойлин хийд.

Дэлгэрэнгүй

Ном захиалгын апплекэйшин

Image

Ном захиалгын апплекэйшин

“Dashichoiling” ном захиалгын апплекэйшин нь Зүүн Хүрээ Дашчойлин хийд дээрээс болон зайнаас онлайнаар ном захиалах үйлчилгээг энгийн, хялбар, шуурхай болгож байгаагаас гадна хурал номын тухай мэдээ, мэдээлэлийг цаг тухайд нь хүргэнэ. 
1. Ном захиалах: 
  • Зүүн Хүрээ Дашчойлин хийд дээрээс болон зайнаас онлайнаар ном захиална. / Зайнаас, орон нутаг болон гадаадаас ном захиалах бол уг апплекэйшинаас купон худалдан авсанаар нэвтрэн орж захиалах хийхийг анхаарна уу. Харин Зүүн Хүрээ Дашчойлин хийд дээрээс бол Zuun Khuree гэсэн Wi-Fi сүлжээнд үнэ төлбөргүй нэвтэрч номоо захиална уу / 
  • Аль ч банкны картыг ашиглан төлбөрийг хийж болно. Дотоодоос ном захиалж байгаа бол та ашиглаж байгаа банкны картаар төлбөр хийх E-PIN кодыг авсан байх ёстойг анхаарна уу. E-PIN кодыг картыг нь ашиглаж байгаа банктайгаа холбогдож авна. 
2. Хурлын мэдээ, мэдээлэлийг авах: 
  • Өдөр, сар, улирал, жилийн хурал номын мэдээг ном захиалгын апплекэйшинаас авах боломжтой. 
  • Зүүн Хүрээ Дашчойлин хийдээс зохион байгуулж байгаа соён гэгээрүүлэх, хүмүүнлэг, байгаль хамгаалалын болон бусад үйл ажиллаагааны тухай мэдээлэлтэй танилцах боломжтой. 
3.  Давуу талууд: 
  • Дугаарт зогсож дараалал хүлээхгүй, цагаа хэмнэх; / Ялангуяа дүйцэн өдрүүдэд хялбар, шуурхай номоо захиалах боломжтой / 
  • Номонд сууж байхдаа номоо захиалах; 
  • Бурхан шүтээнд аврал одуулж залибарал мөргөл хийх, дуган болон суврагыг тойрон эргэл мөргөл хийхэд цагаа илүү зарцуулах боломжийг бий болгоно;